Saturday, November 3, 2012

Супер эдийн засгийг бүтээгчид

                                                                            "Paragon 13" клубын хоёр жилийн ойд зориулав.

"Өөртөө итгэх итгэл бол хувь хүний хамгийн том баялаг" Будда
Дэлхийн хүн төрөлхтөний эв найрамдалын билэг тэмдэг олимпийн наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ үеэр спортын 26 төрлийн 300 тэмцээнд улс улсын тамирчид өрсөлдөж, эх орон нэгт ах дүүс нь уухайлан дэмждэг билээ. Тэдгээр тамирчид ард түмэндээ "ИТГЭЛ" өгдөг учраас ард түмэн тэднийгээ чин сэтгэлээсээ дэмждэг болов уу. Харин тэдгээр тамирчид, үндэсний баатруудад хэн итгэл өгдөг вэ? Олимпийн наадмын нээлтийн үеэр орон орны тамирчид туг далбаагаа намируулан гарч ирэх үед тэдний царайн дахь харилцан адилгүй итгэлийн хэмжээг би олж анзаардаг. Миний бахдалыг төрүүлдэг тэр л итгэлтэй байдал АНУ-ын тамирчдын царайнаас гэрэлтэж байдаг юм. Чухам яагаад? Үүнийг би улсынх нь эдийн засгийн байдалтай холбож ойлгодог. Мөнгө бол үнэ цэнийг илэрхийлэгч зүйл. Тэр утгаараа үнэ цэнэтэй зүйл бүтээх чадварт үүний нууц нь оршиж буй гэж би үздэг. Тэдгээр тамирчин охид хөвгүүд, ард түмэн цаашлаад бүхэл бүтэн үндэстэний өөртөө итгэх итгэл тухайн орны хүн ард нь өөрөө хэр их чадвартай, боловсролтой байгаа вэ? гэдэгтэй шууд хамааралтай гэсэн үг юм. Тэгвэл АНУ-ын баялаг бүтээх эрдэмд төгс, үлгэр жишээ хүмүүс нь хэн юм бэ? Манай гаригийн хамгийн супер эдийн засгийн бүтээгчид нь хэв байв? 

''Don't be afraid to give up the good to go for the great" 
John D. Rockefeller

  Жон Дэвисон Рокефеллер
  Энтрепренер, Филантропист, Монополист, Христэд итгэгч 
  1839.07.08 - 1937.05.23 ( 97 насалсан )
  Газрын тос, Стандарт Ойл компанийн үүсгэн байгуулагч
  Монополийн эсрэг хуулиар бизнесийн хөгжлийг нь саатуулсан 
  663.4 тэрбум долларын хөрөнгөтэй 
  АНУ-ын анхны тэрбумтан, Дэлхийн хамгийн баян хүн
  530 сая гаруй долларыг хүмүүнлэгийн ажилд зориулсан
  Чикаго Их сургуулийн үүсгэн байгуулагч
  16 насандаа бүтэн цагийн ажилтай болсон  
  20 настай хувийн бизнес ( гурил, мах, малын тэжээлийн худалдаа )


''Coming together is beginning, keeping together is progress, working together is success'' Henry Ford
           
  Хэнри Форд
  Энтрепренер, Инженер, 
  1863.07.30 - 1947.04.07 ( 83 насалсан )
  Автомашин, Форд Мотор компанийн үүсгэн байгуулагч
  188.1 тэрбум долларын хөрөнгөтэй
  16 насандаа бүтэн цагийн ажилтай болсон.
  Бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэхийн тулд хөдөлгөөнт 
  үйлдвэрлэлийн нэгдсэн шугам аргыг санаачилсан. 
  Дундаж орлоготой хүмүүс худалдан авч чадах Модель T-г бүтээсэн
  Ажилтануудаа компанидаа үнэнч байлгахын тулд өдрийн 5 доллар  
  цалингийн систем, 6 сараас дээш ажилласан, онцгой авъяастай 
  ажилтануудад ашгаасаа хувь өгөх зэрэг аргуудыг хэрэгжүүлсэн

''As i grow older, I pay less attention to what men say. I just watch what they do'' Andrew Carnegie  

Эндрью Карнеги
Энтрепренер, Филантропист 
1835.11.25 - 1919.08.11 ( 83 насалсан )
Ган, Карнеги Ган Корпорацийн үүсгэн байгуулагч
Карнеги Меллон Их сургуулийн үүсгэн байгуулагч  
298.3 тэрбум долларын хөрөнгөтэй
Гангийн үйлдвэрлэлийн процесст ордог бүхий л зүйлийг эзэмшдэг байсан бөгөөд энэхүү эхлэлээс төгсгөл хүртэл стратеги түүний компанийг өөрийн салбартаа хаанчлах үндсэн болсон.
1901 онд буюу 65 насандаа өөрийн бүх бизнесийг зарж орлогыг нь хүмүүнлэгийн үйлсэд зориулжээ. 


''The first step towards getting somewhere is to decide that you are not going to stay where you are'' J. P. Morgan

  Жон Пиерпойнт Морган
  Энтрепренер, Банкир, Филантропист
  1837.04.17 - 1913.03.31 ( 75 насалсан )
  Санхүү, Ж П Морган хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч
  1895 оны хямралын үеэр АНУ-ын ЗГ түүний банкинд тусламж хүсэн 
  хандаж байсан бөгөөд төд удалгүй монополь байдлыг эсэргүүцэн
  зарга үүсгэж байв.     
  Түүний хийсэн хамгийн амжилттай хөрөнгө оруулалтууд болох төмөр
  зам болон гангийн үйлдвэрлэл юм. 
  Тухайн үеийнхээ том компаниудыг нэгтгэх үйл ажиллагааг гардан
  зохион байгуулдаг байсан.  


"Opportunity is missed by most people because it is dressed in overalls and looks like work" Thomas Edison

Томас Алва Эдисон
Энтрепренер, Зохион бүтээгч
1847.02.11 - 1931.10.18 ( 84 насалсан )
Электроник, Эдисон Гэрэлтүүлэх компанийг үүсгэн байгуулсан
1903 патент эзэмшдэг
АНУ-ын анхны үйлдвэрийн судалгааны лабораторийг байгуулсан
Дуу хураагуур, Хөдөлгөөнт дүрс бичигч, Электрон гэрлийн чийдэн зэрэг өнөөгийн бидний амьдралд үлэмж нөлөөтэй нээлтүүд хийсэн.
11 настай байхдаа толгой муутай, дүрсгүй хэмээгдэн сургуулиасаа хөөгдсөн тэрээр гэрээр боловсрол эзэмшсэн. 



"If I had learned education I would not have had time to learn anything else." Cornelius Vanderbilt

Корнелус Вандербилт
Энтрепренер, Филантропист
1794.05.27 - 1877.01.24 ( 84 насалсан)
Тээвэр, Усан онгоц, төмөр замын компанийг үүсгэн байгуулсан 
Анх усан онгоцоор хүн болон ачаа тээвэрлэж эхэлсэн бөгөөд яваандаа бизнес нь томорч тив хоорондын тээвэр хийх болсон.
1860-аад оны үед галт тэрэгний аялал ид цэцэглэн хөгжиж байх үед боломжийг алдахгүй хүсээгүй тэрбээр төмөр зам худалдан авсан билээ. Аажмаар төмөр замынхаа бизнесийг өргөжүүлсээр АНУ-ын хамгийн том Төмөр замын бизнесийн эзэнт гүрнийг байгуулжээ. 



- ТЭД -

  • Тэд бусдаас түрүүлж бизнесийн орчныг соргогоор мэдэрч, том зургаар харж чаддаг
  • Тэд бусдын боломжгүй, чадахгүй гэж үздэг том тоглоомоор тоглодог.  
  • Тэд бизнес санаагаа хичнээн гоё болохыг нь яриад байдаггүй, хийгээд бусдад харуулдаг.  
  • Тэд багийнхандаа үлгэр дуурайлал байж, амжилтаа хуваалцдаг. 


- БИД -

  •     ...?

Tuesday, September 25, 2012

Итгэл дүүрэн инээмсэглэх 13 залуу


Paragon 13 клуб. Би та бүхэнд клубээ танилцуулая. Энэ удаа нэрнээс эхэлье. 
Paragon гэдэг үгэнд хоёр л утга бий. 
Нэг. Үлгэр жишээ.  Манай клубынхан бүгд менежментийн мэргэжилтэй. Онол ёсоор менежментийн үндсэн дөрвөн функцын нэг нь "манлайлал" юм. Манлайлал гэдэг аливаа багт хамгийн чухал. Манлайлал гэдэг бол амьдралын философи, соёл, хүмүүжил юм. Багийн гишүүн бүр манлайлдаг, манлайлагч байх хэрэгтэй. Манлайлагч гэж сэлэм барьсан хүн биш, манлайлагч гэж дарга биш. Манлайлагч гэж юунд хүрэхээс илүү юуны төлөө оршиж, хамтарч байгаагаа мэддэг, юу авах хүртэхээсээ илүү юу хийх хэрэгтэй байгааг санаачилдаг, өөрөө хийдэг, хариуцлагаа хүлээдэг хүнийг хэлнэ.  Манай клубт дарга гэж байхгүй, харин 13 манлайлагч байдаг.  
Хоёр. Алмааз эрдэнэ. Хорвоо дээр хамгийн хатуу, үнэтэй чулуу бол алмааз. Алмаазыг диамонд харин хамгийн хатуу, үнэтэйг нь Paragon гэдэг. Алмааз яагаад хатуу байдаг вэ? Уул нь зүгээр л нүүрстөрөгчөөс бүрддэг. Нүүрс шиг л гэсэн үг. Гол ялгаа нь түүний "бүтэц". Маш нарийн зохион байгуулалт, уялдаа холбоо нь түүнийг ийн хүчирхэг болгодог. 

13-ын тоо. Энд харин олон утга бий. 
Мэдээж манай клубын гишүүдийн тоо 13. Зүгээр л санаандгүй цугларсан. Нэрээ өгчихөөд тооных нь утганы талаар санаандгүй судалхад их сонин юмнууд гарсан л даа. Нарны аймаг орших Тэнгэрийн заадас хэмээх галактик маань 13 тэрбум жилийн настай, нийтдээ 13 тэрбум од орших бөгөөд тэдний нэг нь цэнхэр дэлхий минь. Манай монгол үндэстэний хамгийн их мандан бадарсан зуун 13-р зуун. Одоогийн хамгийн хүчирхэг эдийн засаг Америк улсыг анх 13 муж нэгдэж байгуулсан. Анхны америк хүн гэгдэх үлгэр жишээ Бенжамин Франклины алдарт 13 зарчим гэж бий. Мөн дэлхийн хамгийн залуу аав 13 настай, Сагсан бөмбөгийн түүхэнд Трэзи МакГрэдди хамгийн бага хугацаанд хамгийн олон гоол буюу 13 секундэд 8 оноо авсан. Есүс дээр 12 дагалдагчийг нь нэмвэл 13, Грекийн 14 бурханаас эцэг Зевсийг хасвал мөн 13 гэх мэтчилэн хөгжилтэй жишээнүүд хөвөрнө. 

Манай клубын нэр PARAGON 13. Бид нэрээ их билэгшээдэг. Цаанаа л нэг агуу учир зөгнөх шиг санагддаг юм аа. 

Анхаарал тавьсанд баярлалаа.  /Зурган дээр дарж томруулж үзнэ үү/

Tuesday, June 19, 2012

Миний нэг мөрөөдөл

Сэтгэл хөөрлөөр бүтээсэн галзуу том мөрөөдөл надад байдаг. Үүнийгээ би заавал хүрэх ёстой зорилго болгохын тулд "Convert" хийх шаардлагатай болсон. Тэгээд мөрөөдлийг зорилго болгон хувиргагч "Convertor"-ийн эрэл хайгуулд одоогоос 4 жилийн өмнө мордож билээ.  

"Convertor" болгоныг өмнө нь дандаа "Google"-ээс хайгаад "Download" хийчихдэг байсан бол энэ удаа өөр газраас хайх шаардлагатай болсон. 2008 оны 6 сард хайсан хайлтын үр дүнд би энэхүү "Convertor"-ийг олж авч билээ. Download хийх гэсэн боловч даанч төлбөртэй байсан. 

Намайг 4 сая орчим төгрөгийг МУИС-ЭЗС-ийн дансанд хийчих гэсэн. Ингээд 10 жилийн сурагч байх үеийн минь гэнэн цагаахан мөрөөдлийг минь зорилго болгон хувиргагч "Convertor"-ийг татаад install хийлээ. Install нь суух гээд 4 жил болсон. Эцэс сүүлд нь өнөөдөр 100% COMPLATE гэж зааж Marketer гэдэг Programm суудаг юм байжээ. Одоо миний мөрөөдөл бүхэн минь энэхүү Programm-ийн тусламжтайгаар биелэх болно. 

Тийм ээ. Би их мөрөөдөмтгий хүн. Би дэлхийг байлдан дагуулах Монгол бренд бүтээхийг мөрөөдөж байна. 

2012.6.13. Хонхны баярын өглөө

 

Saturday, May 5, 2012

Үлгэр жишээ хүний тухай

Солонгос орныг өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжихөд нь нэгэн үеийн золио шаардагдсан байж таараа. Тэдгээр золионы хүмүүсийг түүчээлэх Ким Ү Жүн, өнөөгийн солонгосын ерөнхийлөгч И Мён Баг нарын номыг уншаад “хөдөлмөрч зан чанар л гагцхүү хүнийг хувь заяаных нь ялагч болгодог” гэдэгт хатуу итгэж билээ. Бидний ихэнхид солонгос хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, сул дорой санагддаг байж магадгүй, харин би хувьдаа тэднийг тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаддаг, дайчин хүмүүс гэж үнэлдэг. Чухамдаа “өөрийн биеийг захирч чадсан нь, их хүмүүнд тооцогдох” болов уу.
Эрх мэдэл хүнийг эвддэг. Иймд хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвдэх болно. Жаахан ч болов олсон эрх мэдэлдээ дулдуйдан хүнд суртал гарган, хувийн ашиг хонжоог урьтал болгох нь хүний зан хэмээн бид “байгаагаа” хүлцдэг. Гэвч дандаа тийм биш ажээ. Улс орон, түмэн олноо хөгжүүлэн, өөрчлөлт шинэчлэлтийг хийх гэж л төрсөн гэмээр өндөр ёс суртахуунтай хүмүүн бас байх юм. Тэдгээр “төрцөн хүмүүс”-ийг түүчээлэх Ли Гуан Яао-ны буурай орноос бусдын манлайд Сингапурыг хөтөлсөн түүхийг уншаад “аливаа өөрчлөлтийг ул суурьтай хийх хэрэгтэй агаад хийх арга нь өөрийн орны онцлогийг онцгойлон харгалзсан байх учиртай” гэдэгт ихэд үнэмшиж билээ. Гайхам өөрчлөлтөд хүрэх үндсэн нөхцөл нь засагласан шиг засаглаж чаддаг засаг төртэй байх явдал. Иймд “сайн, муу ч бай улстөрчиддөө итгэж чаддаг нь, жинхэнэ иргэнд тооцогдох” болов уу.    
Хотынхоо гудмаар тэрэг дүүрэн ном түрчээд шавар туучан урагшлах залуу хархүү өнөө цагийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орны үндэс суурийг тавилцах тавилантай гэдгээ тэр үед зүүдлээ ч үгүй явсан байх. Асуудал дүүрэн байна гэж гомдоллож суухын оронд түүнийг шийдэхийн төлөө ухаан бодлоо харамгүй чилээдэг “зохион бүтээгч”, “нийгмийн зүтгэлтэн”, “бизнесмен” мөн Анхны америк хүн гэгдэх Бенжамин Франклины намтарыг уншаад “Зарчимдаа үнэнч хүн цаг хугацааны эрхээр хүлээн зөвшөөрөгддөг” гэдгийг ухамсарлаж билээ. Биднийг тойрон эргэж буй бүхэнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь эргээд бидний амьдралын өнгийг тодорхойлдог гэж ойлгодог. Үнэндээ “Юуг ч үл ажрах хүчирхэг ертөнцийг дотроо бүтээн түүгээрээ бусдыг гэрэлтүүлдэг нь, үлгэр жишээ хүмүүнд тооцогдох” нь лавтай.