БҮТЭЭГЧ ХҮМҮҮС
Thursday, March 7, 2013
Ц.Оюунгэрэлийн "Америкт суралцсан тэмдэглэл" номын урамтай бас бурамтай хэсгүүд
2. Өөрөөрөө бай. Өөрийн гэсэн үнэнээрээ байснаар нэг хэсэгтээ алдаж болно. Гэвч цаг хугацаа цаашлах тусам өөрийнхөөрөө байсан хүн л бусдад илүү ойлгомжтой болж, хүмүүс түүнд итгэдэг.
3. Өөрийгөө зөвхөн өөрийнхөө өчигдөртэй л харьцуул.
4. Өөрийнхөө төлөө өөрөө санаа тавь.
5. Өөртөө итгэ. Өөрийгөө ямар ч хүнтэй эн зэрэгцэх нэр төртэй гэдгээ бүү март. Мехсикийн тариачин, Францын дизайнер, Америкийн фермийн эзэн, Монголын малчин гээд л шударгаар хөдөлмөрлөж байгаа бүх хүний нэр төр ижил хэмжээнд байдаг. Харин тэдний олох хөрөнгө чинээ ялгаатай боловч энэ нь зэрэг зиндааг тодорхойлох ялгаа огт биш юм. Хэрэв чи болоод гэр бүлийнхэн чинь шударгаар ажиллаж амьдардаг бол, хэрэв чиний зорилго тодорхой бөгөөд хүнлэг бол чамайг ойлгох, дэмжих олон хүмүүс, байгууллага байгаа гэдэгт итгэ.
5. Эрх, эрх чөлөөгөө мэдэж ав. Хэн ч чамайг доромжлох, гутаах ёсгүй.
6. Аав ээжийгээ ямар ч тохиолдолд буруушааж үл болно.
7. Хэрэв мөнгөний эрэлд гарсан бол зам тааралдах бүхий л ажлын үнэмлэхүй ихэнхийг өөрөө нугал. Хэзээ ч бүү залхуур. Чамд туслахаар санаа тавьж байгаа хүмүүсийг жижиг сажиг ажлаар дарж огт болохгүй. Тэд зөвхөн чиний хийж чадахгүй зүйлд л цагаа зарцуулсан нь дээр.
8. Алхам тутамдаа баярлалаа гэдгээ мартахгүй хэлж бай. Хэн ч чамд хайран цагаа зарцуулах огт албагүй.
9. Хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлага байгаагаа бусадтай хуваалцаж бай.
10. Монгол хүн гэдгээрээ бахархаж, хор шартай, зориг тэвчээртэй яв. Бахархаж байгаа нь энэ гээд өөрийгөө "Чингисийн удам" энэ тэр гэж гайхуулах нь зохимжгүй.
...та өөрөө хэн бэ гэдэг нь л сонин болохоос та хэний удам бэ гэдгээр нь үнэлэхгүй.
Monday, January 14, 2013
"Пак Жөнхый - Солонгосын сэргэн мандалт" номын тэмдэглэл
"Эдүгээ бидний өмнө шинэ түүхийн үүр цайж байна. Энэ бол ядуурлын бус хөгжил цэцэглэлтийн түүх, бусдаас хараат бус бие дааж хөгжихийн түүх, хуваагдлын бус нэгдлийн түүх. Энэ бол үнэхээр сэргэн мандалтын гал бадран асч эхэлсэн түүх" Пак Жөнхый
АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ АЯН
- Удирдагч. Пак Жөнхый бол Өмнөд солонгосын түүхэн дэхь хамгийн агуу ерөнхийлөгчид тооцогддог. Тэр бол орчин үеийн солонгос орныг бүтээгч. Номын зохиогч Пак Жөнхый ерөнхийлөгчийн хувь хүний зан төлвийн бараг бичээгүй хэдий ч миний анзаарсанаар "бусдыг их сонсдог" хүн болох нь ажиглагдлаа. Тухайн үед түүний үг "тушаал" байсан бөгөөд солонгосын хэн болов ч тэрсэлж чадахгүй байдал нь дарангуйлагч хэмээн шүүмжлүүлэхэд хүргэжээ.
- Экспортонд тулгуурласан хөгжлийн стратеги. Энэ бол улс орон хөгжихийн тулд экспорт хийх хэрэгтэй гэдэг улс төрийн хоосон лоозон биш. Яагаад гэвэл Пак Жөнхый ерөнхийлөгч, солонгосын ард түмэн энэхүү зорилгод чин сэтгэлээсээ итгэж чадсан учраас энэхүү хөгжлийн стратеги өөртөө асар их хөдөлгөгч хүчийг агуулсан юм.
- Технократ төр. Төрийн үйл ажиллагааг улс төрч биш, мэдлэгтэй мэргэжлийн хүмүүс удирдахыг хэлнэ. Улс орны хөгжилд төрийн үүрэг оролцоо чухал, ялангуяа тухайн үеийн солонгос нь State Guided capitalism буюу төр өөрөө манлайлагчийн байр суурьнаас улсын эдийн засгийг удирдах гэж оролдож буй учир шилдэг хүмүүсийг төрийн ажилд хэрэглэхээс өөр аргагүй байв. Энэ тухай дэлгэрүүлж судлахыг хүсье.
- Том корпораци. Samsung, LG, Hyundai, Daewoo зэрэг солонгосын нэрийн хуудас болсон үндэстэн дамнасан корпорациудыг Пак Жөнхый ерөнхийлөгч бойжуулсан гэж хэлэхэд болно. Морган Стэнли, Голдман Сакс зэрэг дэлхийн хөрөнгө оруулалтын банкнууд Солонгосын "жижиг орны том бизнес төрүүлэх" стратегийг үлгэр жишээ хэмээн мэдэгджээ. Эдгээр аварга компаниуд л солонгосын ард түмний өмнө та бидний, дэлхий нийтийн хэдэн борыг сэгсрэх үүрэг хүлээсэн шүү дээ.
- Ёс суртахуун, дэг журамтай ард түмэн. Хөдөлмөрийг тахин шүтэх, эв нэгдэлтэй байх үзэл санаа өмнөд солонгосын хөгжлийн амин сүнс юм. Пак Жөнхый ерөнхийлөгчийн үеийн солонгосын үсрэнгүй хөгжлийг зарим судлаачид дайны үйл ажиллагаатай адилтгадаг. Тухайн үеийн ихэнх сургуулиуд хагас цэргийн зохион байгуулалттай байв. Өглөө бүр оюутнууд, ажилтанууд, солонгосын ард түмэн "Хийвэл бүтдэг. Бид чадна." хэмээн уриагаа чангаар хэлэн оноогдсон ажилдаа ордог байжээ.
Saturday, November 3, 2012
Супер эдийн засгийг бүтээгчид
"Өөртөө итгэх итгэл бол хувь хүний хамгийн том баялаг" Будда
''The first step towards getting somewhere is to decide that you are not going to stay where you are'' J. P. Morgan
- ТЭД -
- Тэд бусдаас түрүүлж бизнесийн орчныг соргогоор мэдэрч, том зургаар харж чаддаг
- Тэд бусдын боломжгүй, чадахгүй гэж үздэг том тоглоомоор тоглодог.
- Тэд бизнес санаагаа хичнээн гоё болохыг нь яриад байдаггүй, хийгээд бусдад харуулдаг.
- Тэд багийнхандаа үлгэр дуурайлал байж, амжилтаа хуваалцдаг.
- БИД -
- ...?
Tuesday, September 25, 2012
Итгэл дүүрэн инээмсэглэх 13 залуу
Tuesday, June 19, 2012
Миний нэг мөрөөдөл
Сэтгэл хөөрлөөр бүтээсэн галзуу том мөрөөдөл надад байдаг. Үүнийгээ би заавал хүрэх ёстой зорилго болгохын тулд "Convert" хийх шаардлагатай болсон. Тэгээд мөрөөдлийг зорилго болгон хувиргагч "Convertor"-ийн эрэл хайгуулд одоогоос 4 жилийн өмнө мордож билээ.
"Convertor" болгоныг өмнө нь дандаа "Google"-ээс хайгаад "Download" хийчихдэг байсан бол энэ удаа өөр газраас хайх шаардлагатай болсон. 2008 оны 6 сард хайсан хайлтын үр дүнд би энэхүү "Convertor"-ийг олж авч билээ. Download хийх гэсэн боловч даанч төлбөртэй байсан.
Намайг 4 сая орчим төгрөгийг МУИС-ЭЗС-ийн дансанд хийчих гэсэн. Ингээд 10 жилийн сурагч байх үеийн минь гэнэн цагаахан мөрөөдлийг минь зорилго болгон хувиргагч "Convertor"-ийг татаад install хийлээ. Install нь суух гээд 4 жил болсон. Эцэс сүүлд нь өнөөдөр 100% COMPLATE гэж зааж Marketer гэдэг Programm суудаг юм байжээ. Одоо миний мөрөөдөл бүхэн минь энэхүү Programm-ийн тусламжтайгаар биелэх болно.
Тийм ээ. Би их мөрөөдөмтгий хүн. Би дэлхийг байлдан дагуулах Монгол бренд бүтээхийг мөрөөдөж байна.
2012.6.13. Хонхны баярын өглөө







