"Paragon 13" клубын хоёр жилийн ойд зориулав.
"Өөртөө итгэх итгэл бол хувь хүний хамгийн том баялаг" Будда
"Өөртөө итгэх итгэл бол хувь хүний хамгийн том баялаг" Будда
Дэлхийн хүн төрөлхтөний эв найрамдалын билэг тэмдэг олимпийн наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ үеэр спортын 26 төрлийн 300 тэмцээнд улс улсын тамирчид өрсөлдөж, эх орон нэгт ах дүүс нь уухайлан дэмждэг билээ. Тэдгээр тамирчид ард түмэндээ "ИТГЭЛ" өгдөг учраас ард түмэн тэднийгээ чин сэтгэлээсээ дэмждэг болов уу. Харин тэдгээр тамирчид, үндэсний баатруудад хэн итгэл өгдөг вэ? Олимпийн наадмын нээлтийн үеэр орон орны тамирчид туг далбаагаа намируулан гарч ирэх үед тэдний царайн дахь харилцан адилгүй итгэлийн хэмжээг би олж анзаардаг. Миний бахдалыг төрүүлдэг тэр л итгэлтэй байдал АНУ-ын тамирчдын царайнаас гэрэлтэж байдаг юм. Чухам яагаад? Үүнийг би улсынх нь эдийн засгийн байдалтай холбож ойлгодог. Мөнгө бол үнэ цэнийг илэрхийлэгч зүйл. Тэр утгаараа үнэ цэнэтэй зүйл бүтээх чадварт үүний нууц нь оршиж буй гэж би үздэг. Тэдгээр тамирчин охид хөвгүүд, ард түмэн цаашлаад бүхэл бүтэн үндэстэний өөртөө итгэх итгэл тухайн орны хүн ард нь өөрөө хэр их чадвартай, боловсролтой байгаа вэ? гэдэгтэй шууд хамааралтай гэсэн үг юм. Тэгвэл АНУ-ын баялаг бүтээх эрдэмд төгс, үлгэр жишээ хүмүүс нь хэн юм бэ? Манай гаригийн хамгийн супер эдийн засгийн бүтээгчид нь хэв байв?
''Don't be afraid to give up the good to go for the great"
John D. Rockefeller
Жон Дэвисон Рокефеллер
Энтрепренер, Филантропист, Монополист, Христэд итгэгч
1839.07.08 - 1937.05.23 ( 97 насалсан )
Газрын тос, Стандарт Ойл компанийн үүсгэн байгуулагч
Монополийн эсрэг хуулиар бизнесийн хөгжлийг нь саатуулсан
663.4 тэрбум долларын хөрөнгөтэй
АНУ-ын анхны тэрбумтан, Дэлхийн хамгийн баян хүн
530 сая гаруй долларыг хүмүүнлэгийн ажилд зориулсан
Чикаго Их сургуулийн үүсгэн байгуулагч
16 насандаа бүтэн цагийн ажилтай болсон
20 настай хувийн бизнес ( гурил, мах, малын тэжээлийн худалдаа )
''Coming together is beginning, keeping together is progress, working together is success'' Henry Ford
Энтрепренер, Инженер,
1863.07.30 - 1947.04.07 ( 83 насалсан )
Автомашин, Форд Мотор компанийн үүсгэн байгуулагч
188.1 тэрбум долларын хөрөнгөтэй
16 насандаа бүтэн цагийн ажилтай болсон.
Бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэхийн тулд хөдөлгөөнт
үйлдвэрлэлийн нэгдсэн шугам аргыг санаачилсан.
Дундаж орлоготой хүмүүс худалдан авч чадах Модель T-г бүтээсэн
Ажилтануудаа компанидаа үнэнч байлгахын тулд өдрийн 5 доллар
цалингийн систем, 6 сараас дээш ажилласан, онцгой авъяастай
ажилтануудад ашгаасаа хувь өгөх зэрэг аргуудыг хэрэгжүүлсэн
''As i grow older, I pay less attention to what men say. I just watch what they do'' Andrew Carnegie
Энтрепренер, Филантропист
1835.11.25 - 1919.08.11 ( 83 насалсан )
Ган, Карнеги Ган Корпорацийн үүсгэн байгуулагч
Карнеги Меллон Их сургуулийн үүсгэн байгуулагч
298.3 тэрбум долларын хөрөнгөтэй
Гангийн үйлдвэрлэлийн процесст ордог бүхий л зүйлийг эзэмшдэг байсан бөгөөд энэхүү эхлэлээс төгсгөл хүртэл стратеги түүний компанийг өөрийн салбартаа хаанчлах үндсэн болсон.
1901 онд буюу 65 насандаа өөрийн бүх бизнесийг зарж орлогыг нь хүмүүнлэгийн үйлсэд зориулжээ.
''The first step towards getting somewhere is to decide that you are not going to stay where you are'' J. P. Morgan
Жон Пиерпойнт Морган
Энтрепренер, Банкир, Филантропист
1837.04.17 - 1913.03.31 ( 75 насалсан )
Санхүү, Ж П Морган хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч
1895 оны хямралын үеэр АНУ-ын ЗГ түүний банкинд тусламж хүсэн
хандаж байсан бөгөөд төд удалгүй монополь байдлыг эсэргүүцэн
зарга үүсгэж байв.
Түүний хийсэн хамгийн амжилттай хөрөнгө оруулалтууд болох төмөр
зам болон гангийн үйлдвэрлэл юм.
Тухайн үеийнхээ том компаниудыг нэгтгэх үйл ажиллагааг гардан
зохион байгуулдаг байсан.
"Opportunity is missed by most people because it is dressed in overalls and looks like work" Thomas Edison
Томас Алва Эдисон
Энтрепренер, Зохион бүтээгч
1847.02.11 - 1931.10.18 ( 84 насалсан )
Электроник, Эдисон Гэрэлтүүлэх компанийг үүсгэн байгуулсан
1903 патент эзэмшдэг
АНУ-ын анхны үйлдвэрийн судалгааны лабораторийг байгуулсан
Дуу хураагуур, Хөдөлгөөнт дүрс бичигч, Электрон гэрлийн чийдэн зэрэг өнөөгийн бидний амьдралд үлэмж нөлөөтэй нээлтүүд хийсэн.
11 настай байхдаа толгой муутай, дүрсгүй хэмээгдэн сургуулиасаа хөөгдсөн тэрээр гэрээр боловсрол эзэмшсэн.
"If I had learned education I would not have had time to learn anything else." Cornelius Vanderbilt
Корнелус Вандербилт
Энтрепренер, Филантропист
1794.05.27 - 1877.01.24 ( 84 насалсан)
Тээвэр, Усан онгоц, төмөр замын компанийг үүсгэн байгуулсан
Анх усан онгоцоор хүн болон ачаа тээвэрлэж эхэлсэн бөгөөд яваандаа бизнес нь томорч тив хоорондын тээвэр хийх болсон.
1860-аад оны үед галт тэрэгний аялал ид цэцэглэн хөгжиж байх үед боломжийг алдахгүй хүсээгүй тэрбээр төмөр зам худалдан авсан билээ. Аажмаар төмөр замынхаа бизнесийг өргөжүүлсээр АНУ-ын хамгийн том Төмөр замын бизнесийн эзэнт гүрнийг байгуулжээ.
- ТЭД -
- Тэд бусдаас түрүүлж бизнесийн орчныг соргогоор мэдэрч, том зургаар харж чаддаг
- Тэд бусдын боломжгүй, чадахгүй гэж үздэг том тоглоомоор тоглодог.
- Тэд бизнес санаагаа хичнээн гоё болохыг нь яриад байдаггүй, хийгээд бусдад харуулдаг.
- Тэд багийнхандаа үлгэр дуурайлал байж, амжилтаа хуваалцдаг.
- БИД -
- ...?






Тэд үнэхээр өөр хүмүүс юм аа... Энхбат Хишигбат талархал илэрхийлэе. Үүнийг судлахад бага цаг зарцуулаагүй байх аа...
ReplyDelete