Paragon 13 клуб. Би та бүхэнд клубээ танилцуулая. Энэ удаа нэрнээс эхэлье.
Paragon гэдэг үгэнд хоёр л утга бий.
Нэг. Үлгэр жишээ. Манай клубынхан бүгд менежментийн мэргэжилтэй. Онол ёсоор менежментийн үндсэн дөрвөн функцын нэг нь "манлайлал" юм. Манлайлал гэдэг аливаа багт хамгийн чухал. Манлайлал гэдэг бол амьдралын философи, соёл, хүмүүжил юм. Багийн гишүүн бүр манлайлдаг, манлайлагч байх хэрэгтэй. Манлайлагч гэж сэлэм барьсан хүн биш, манлайлагч гэж дарга биш. Манлайлагч гэж юунд хүрэхээс илүү юуны төлөө оршиж, хамтарч байгаагаа мэддэг, юу авах хүртэхээсээ илүү юу хийх хэрэгтэй байгааг санаачилдаг, өөрөө хийдэг, хариуцлагаа хүлээдэг хүнийг хэлнэ. Манай клубт дарга гэж байхгүй, харин 13 манлайлагч байдаг.
Хоёр. Алмааз эрдэнэ. Хорвоо дээр хамгийн хатуу, үнэтэй чулуу бол алмааз. Алмаазыг диамонд харин хамгийн хатуу, үнэтэйг нь Paragon гэдэг. Алмааз яагаад хатуу байдаг вэ? Уул нь зүгээр л нүүрстөрөгчөөс бүрддэг. Нүүрс шиг л гэсэн үг. Гол ялгаа нь түүний "бүтэц". Маш нарийн зохион байгуулалт, уялдаа холбоо нь түүнийг ийн хүчирхэг болгодог.
13-ын тоо. Энд харин олон утга бий.
Мэдээж манай клубын гишүүдийн тоо 13. Зүгээр л санаандгүй цугларсан. Нэрээ өгчихөөд тооных нь утганы талаар санаандгүй судалхад их сонин юмнууд гарсан л даа. Нарны аймаг орших Тэнгэрийн заадас хэмээх галактик маань 13 тэрбум жилийн настай, нийтдээ 13 тэрбум од орших бөгөөд тэдний нэг нь цэнхэр дэлхий минь. Манай монгол үндэстэний хамгийн их мандан бадарсан зуун 13-р зуун. Одоогийн хамгийн хүчирхэг эдийн засаг Америк улсыг анх 13 муж нэгдэж байгуулсан. Анхны америк хүн гэгдэх үлгэр жишээ Бенжамин Франклины алдарт 13 зарчим гэж бий. Мөн дэлхийн хамгийн залуу аав 13 настай, Сагсан бөмбөгийн түүхэнд Трэзи МакГрэдди хамгийн бага хугацаанд хамгийн олон гоол буюу 13 секундэд 8 оноо авсан. Есүс дээр 12 дагалдагчийг нь нэмвэл 13, Грекийн 14 бурханаас эцэг Зевсийг хасвал мөн 13 гэх мэтчилэн хөгжилтэй жишээнүүд хөвөрнө.
Манай клубын нэр PARAGON 13. Бид нэрээ их билэгшээдэг. Цаанаа л нэг агуу учир зөгнөх шиг санагддаг юм аа.
Анхаарал тавьсанд баярлалаа. /Зурган дээр дарж томруулж үзнэ үү/

амжилт.
ReplyDeleteгэхдээ "нийтдээ 13 тэрбум од орших бөгөөд тэдний нэг нь цэнхэр дэлхий минь." дэлхий од биш биздээ хэхэ
Энэ хорвоо дээр байдаг хамгийн сайн сайхан зүйлсын түүчээд НӨХӨРЛӨЛ байдаг. Бид нэг нэгнээ НӨХӨХ ӨРтэй хүмүүс...
ReplyDelete